Тайланд: Монголчуудын санаачлан бүтээлгэсэн 16 метр өндөр Жанрайсэг бурхныг аравнайлав

Тайланд: Монголчуудын санаачлан бүтээлгэсэн 16 метр өндөр Жанрайсэг бурхныг аравнайлав


   Тайланд улсад суугаа Монгол улсын Элчин сайд А.Төмөрийн санаачилгаар тус улсад Жанрайсэг бурхан бүтээх ажил амжилттай хэрэгжиж, бурхныг өнгөрөгч 22-ны сайн өдөр аравнайллаа. 16 метр өндөр, 30 орчим тонн жинтэй уг бурхныг нар, салхи, ус чийгэнд тэсвэртэй байлгах үүднээс тусгай зориулалтын материалаар урлажээ. Энэ нь Монгол улсаас Буддын шашинтай гадаад улсад анх удаа цогц байдлаар томоохон бурхан бүтээсэн явдал болж байна. Гандантэгчэнлин хийдийн аграмба А.Баасанням, Гунгаачойлин дацангийн их унзад М.Базаргүрэв нар бурхныг аравнайлан адистид оршоох зан үйлийг гүйцэтгэжээ. Бурхныг Гандантэгчэнлин хийдийн Мигзэджанрайсэг бурхантай ижил загвараар бүтээхийг зорьсон бөгөөд хэдэн сарын турш тайландчуудын ард түмний дэмжлэг, хамтын оролцоотойгоор бүтээснийг Тайланд улс дахь Монгол улсын ЭСЯ мэдээлсэн байна. Жанрайсэг бурхан нь цаашид Буддын шашны сургаал, энэрэн нигүүлсэхүйн үзлийг сурталчлан дэлгэрүүлэх, Монгол-Тайландын шашин, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна хэмээн бүтээгчид нь үзэж байгаа ажээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.