Монгол сүмоч Гиннесийн номд бичигдлээ
Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж буй Тамаваши буюу Батжаргалын Мөнх-Оргил мэргэжлийн сүмод нэг ч өнжилгүй 1763 удаа барилдсан амжилтаар Гиннесийн номд бичигдлээ. Тэрбээр өчигдөр Токио хотод Гиннесийн номын батламжийг гардан авчээ. Мэргэжлийн сүмод 2004 оны нэгдүгээр сард элссэн тэрбээр өнгөрсөн 21 жилийн хугацаанд нэг ч барилдаан алгасаагүй бөгөөд өнөөдрийн байдлаар зүүний маэгаширагийн тавдугаарт бичигдэж байна. Тамаваши дээд зиндаанд 2019, 2022 онд түрүүлж, ёкозүнаг давсан “Алтан од” шагналыг 9 удаа, тусгай шагналыг таван удаа хүртсэнээс гадна дээд зиндаанд хамгийн өндөр буюу 37 настайдаа түрүүлсэн амжилтын эзэн юм. Тэрбээр 2024 оны есдүгээр сарын 10-нд 1631 дэх барилдаанаа хийснээр өмнө нь тасралтгүй 1630 удаа барилдаж 1986 онд зодог тайлсан япон бөх Аобажогийн амжилтыг шинэчилсэн билээ. Мэргэжлийн сүмогийн өнөөдрийн хамгийн ахмад бөх Тамаваши 2024 онд Япон улсын иргэншил авсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







