Улаан-Үд: Буриад хэлний сургалттай цэцэрлэгийн шилдэг багшийг шалгаруулна
Буриад хэлний сургалттай цэцэрлэгүүдийн багш нар © burunen.ru

Улаан-Үд: Буриад хэлний сургалттай цэцэрлэгийн шилдэг багшийг шалгаруулна


   ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотын буриад хэл заадаг цэцэрлэгүүдийн багш нарын дунд “Эрхим хүмүүжүүлэгшэ-2026” уралдаан зарлажээ. Буриад хэлний шилдэг багш шалгаруулах энэ уралдаанд нэр бүхий таван цэцэрлэгийн багш нар оролцон өрсөлдөх бөгөөд өсвөр үеийнхэнд буриад хэлийг сурталчлах, эзэмшүүлэхийн чухлыг уралдааны эхний шатны семинарт оролцогсод санал нэгтэй тэмдэглэжээ. Мөн энэ жил болох Улаан-Үд хотын 360 жилийн ойн баярын арга хэмжээнд буриад хэлээрх хөтөлбөрүүдийг түлхүү оруулж, эх хэл, соёлоо сонирхох хүүхэд багачуудын сонирхлыг дэмжин хөхиүлэхэд дорвитой анхаарал хандуулах талаар ярилцсан байна. 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.