Монгол охид Өмнөд Солонгосын охидын хамтлагт дебют хийлээ

Монгол охид Өмнөд Солонгосын охидын хамтлагт дебют хийлээ


   Өмнөд Солонгосын "Troy Entertainment” компанийн байгуулсан охидын шинэ хамтлаг болох “Navillera”-д хоёр монгол охин дебют хийлээ. Тэднийг Бүрэнсайханы Энэрэл, Ядамсүрэнгийн Эгшиглэн гэдэг бөгөөд өмнө нь хоёул тус улсын хөгжмийн нэвтрүүлэгт оролцож байсан юм. Б.Энэрэлийн хувьд 2023 онд SBS телевизийн найман гишүүнтэй олон улсын охидын хамтлаг байгуулах зорилготой "Universe Ticket:The Miracle of 82” уралдаант нэвтрүүлэгт оролцсон билээ. Харин Я.Эгшиглэн 2025 онд “Чосун” телевизийн “Miss Trot 4” өрсөлдөөнт нэвтрүүлэгт оролцжээ. Тэд 2023 онд Enny_Melody инстаграм хаягтай болсон бөгөөд Я.Эгшиглэнгийн тайзны нэр Мэлоди бол Б.Энэрэлийнх Энни юм. Тэд гурван жилийн өмнөөс л сая байгуулагдсан хамтлагийнхаа анхны гишүүдээр нэрлэгдэж байв. Түүнээс хойш хоёр солонгос охин нэмэгдсэн билээ. Тус хамтлаг энэ сарын 3-нд “No Limit” нэртэй анхны дуугаа үзэгчдийн хүртээл болгоод байна. Улмаар шинэ хамтлагуудын адилаар хөгжмийн нэвтрүүлэгт оролцож тайзан дээр амьдаар дуулсан нь үзэгчдээс сайшаал магтаал хүртлээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.