10 баримт: Н.Учралын хөрөнгө
МАН-ын шинэ дарга Н.Учралын 2024 онд Авлигатай тэмцэх газарт тайлагнасан хөрөнгө, орлогын мэдүүлгээс толилуулж байна. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон тэрбээр өдгөө Эдийн засаг, хөгжлийн сайдын алба хашиж буй.
1. Мэдүүлэгтээ Н.Учрал өөрийн орлогыг 1 тэрбум 784 сая төгрөг хэмээн тайлагнажээ.
2. Гэр бүлийн гишүүдийн орлого 47 сая төгрөг.
3. Хөрөнгө борлуулсны орлого 1 тэрбум 972 сая төгрөг.
4. 5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр авто зогсоол, үйлчилгээний зориулалттай нэг барилга, хоёр зуслангийн байшин, хоёр орон сууцтай.
5. Тээврийн хэрэгслийн үнэ 965 сая төгрөг.
6. 60 сая төгрөг үнэ бүхий малтай.
7. Эзэмшдэг газрын үнэ 150 сая төгрөг.
8. 85 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
9. Дансны үлдэгдэл нь 2 тэрбум 178 сая төгрөг.
10. Мөн "Их Засаг олон улсын их сургууль" ХХК, "Массив трейд" ХХК, "Грийн Ланд групп" ХХК, "Рояал Академи" ХХК, "Гоц жаалууд цэцэрлэг" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хувьцаа болон гурван тусгай зөвшөөрлийн эрх эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







