10 баримт: Эмэгтэйчүүдийн баяраар Г.Занданшатар юу ярив?
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баярыг тохиолдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын нийт эмэгтэйчүүдэд видео мэндчилгээ дэвшүүлснээс онцлох 10 эшлэлийг хүргэж байна.
1. Ээж аавыгаа би өөрийнхөө зүүн, баруун мөрөн дээр сууж яваа гэж боддог.
2. Америкт аваарт орж ухаангүй байсан 27 дахь хоног дээр ээж минь зүүдэнд орж би сэрсэн.
3. Үхэх сэхэхийн зааг дээр байхад хүнд эхийн сэтгэл л бодогддог юм билээ.
4. Ээжийн минь хэлж залбирдаг байсан тэр нинжин сэтгэл л намайг босгосон байх.
5. Тэр үед эхнэр маань “Миний ардын сэтгэл цагаан” гэдэг дууг дэргэд утсан дээр тавьж сонсгодог байсан. Энэ бол эхийн сэтгэлийг бас илэрхийлдэг дуу гэж би боддог.
6. Тийм байдалд байсан хүн хөл дээрээ босоход гэр бүлийн хүний хүч тэнхээ асар чухал. Хүн ухаангүй байсан ч тэр хүчийг мэдэрдэг юм билээ.
7. Мартын 8 бол анх 1910 онд Клара Цеткин эмэгтэйчүүдийн улс төрийн эрх, ажиллах эрх хязгаарлагдмал байсан явдалтай тэмцэхээ илэрхийлсэн өдөр.
8. Монголд ээжүүдээ хайрлах, эхчүүдийг дурсан санах, хүндлэн дээдлэх баяр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
9. Эх хүний хайр, энэрэхүй, асрахуй сэтгэл бол энэ хорвоогийн хамгийн ариун сэтгэл.
10. Эхчүүд, эмэгтэйчүүд маань өдөр бүр Мартын 8-ны өдөр мэт хайрлагдаж, хүндлэгдэж явахыг ерөөе.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







