10 баримт: Ормузын хоолой
Ормузын хоолойн зургийг сансраас авсан байдал. © Wikimedia Commons

10 баримт: Ормузын хоолой


Сүүлийн хоёр долоо хоногийн турш дэлхий нийтийн анхаарлын төвд буй Ормузын хоолойн талаарх 10 баримтыг уншигчдадаа хүргэж байна. 

1. Ормузын хоолой нь дэлхийн нийт газрын тосны хэрэглээний гуравны нэг (ойролцоогоор 21%) дамжин өнгөрдөг хамгийн гол суваг юм. Хэрэв энэ хоолой хаагдвал дэлхийн эдийн засагт шууд хямрал нүүрлэнэ гэж үздэг.

2. Хоолойн урт 167 км бөгөөд өргөн нь 39-96 км. Гэсэн хэдий ч хөлөг онгоцууд зөвхөн 2.5 километр өргөн хоёрхон эгнээгээр (ирэх, очих) зорчдог.

3. Хоолойн хамгийн гүн хэсэг нь 229 метр. Харин хамгийн гүехэн хэсэгтээ (Арабын эрэг орчим) гүн нь эрс багасдаг тул аварга том танкерууд маш болгоомжтой зорчих шаардлагатай болдог.

4. "Ормуз" хэмээх нэр нь перс хэлний "Хурмуз" (Hormuz) буюу эртний Ираны домогт гардаг бурхны нэрээс гаралтай гэж үздэг. Энэ нь мөн монгол домогт гардаг Хурмаст тэнгэрийн нэртэй гарал нэг юм.

5. Хоолойн хойд эрэгт Иран, өмнөд эрэгт Оман болон Арабын Нэгдсэн Эмират улсууд байдаг.

6. Энэ хоолойгоор зөвхөн газрын тос биш, дэлхийн нийт байгалийн шингэрүүлсэн хийн (LNG) 20 гаруй хувь нь дамждаг. Ялангуяа Катар улсын хийн экспортын гол зам нь энэ юм.

7. Хоолойд байрлах Ормуз, Киш, Кешм болон маргаантай байдаг Их, Бага Тунб арлууд нь цэрэг стратегийн өндөр ач холбогдолтой. Эдгээр арлыг хяналтандаа байлгасан улс хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцуудыг бүрэн хянах боломжтой.

8. Ормузын хоолой нь олон улсын усан замд тооцогддог боловч АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин болон Ираны Хувьсгалт гвардийн хооронд байнгын сөргөлдөөн болж байдаг бүс юм. Энд АНУ-ын Тэнгисийн цэргийн V флот байнгын эргүүл хийдэг.

9. Хэдийгээр ачаалал ихтэй, цэрэгжсэн бүс боловч Ормузын хоолой нь биологийн олон янз байдлаар баялаг. Энд ховордсон ногоон яст мэлхий, дельфин болон төрөл бүрийн шүрэн хаднууд байдаг.

10. Энэ хоолой эрт дээр үеэс Хятад, Энэтхэгээс Европ руу эд бараа тээвэрлэдэг далайн Торгоны замын гол зангилаа байсаар иржээ. 16-17 дугаар зуунд Португал, Английн флотууд энэ бүсийг хянахын тулд ширүүн тулалдаж байв.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.